Уугуул үндэстний асуудалд
/Баруун Гватемалын мая үндэстний жишээн дээр/
Икэда Мицүхо, Оосака их сургууль
Уугуул үндэстний асуудалд
/Баруун Гватемалын мая үндэстний жишээн дээр/
Икэда Мицүхо, Оосака их сургууль
Хүйтэн дайны дараах Гватемалын дахин бүтээн байгуулалтын явцад уугуул үндэстний (indio indigena) төрөл нь үндэсний шинж чанар болон нутгийн онцлог, сул талын хэв шинжийг бүрэлдүүлэхийн сацуу бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлэх хэмжээний хувь хүн болон өөрчлөгдөж ирсэн гэж ойлгож болно. Миний бие энэ удаа уг газар нутагт хийсэн 20 гаруй жилийн судалгааныхаа туршлагаас танилцуулья.
Судалгааны обьект болох уг бүлэг нь баруун Гватемалын БНУ-ын өндөрлөг газарт суурьшдаг мая үндэстний нэг болох мамү ястан юм. Энэхүү ястан нь мамү хэлээр ярьдаг, хүн амынхаа тоогоор Гватемалд гуравт ордог гэсэн дүн мэдээ байдаг ч хэдэн зуун мянгаас хол давсан хүн амтай гэж үздэг. 1996 оны сүүлээр болсон энхтайвны хэлэлцээрийн дараа байгуулагдсан Гватемалын хэл шинжлэлийн академи нь мая үндэстний олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц хэл соёлын байгууллага юм. Уг академи нь мая хэлний хэрэглээний түвшинг тодорхойлж, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс болжүгийн сан хэрхэн өөрчлөгдөж байгааг судлан шинэ үг хэллэгийн толь бичиг болон газар нутгийн нэр томьёоны толь бичиг гаргадаг. Үнэн хэрэгтээ улс төрийн хувьд “өнгөө алдсан” эдгээр сургалтын материал нь олон нийтийн хүртээл болж үр өгөөжтэй байгаа гэж хэлэхэд хэцүү бөгөөд энэ бүс нутгийн уугуул үндэстний хувь шинжийг “мамү”-гийн соёлд хамааруулах нь төвөггтэй юм. Гэвч сонгодог ч гэх юмуу эсвэл хоцрогдсон хүн судлал- хэл шинжлэлгэсэн утгаар оршин тогтносон мамү, мая –мамү гэдэг ухагдахуун болон нэр томьёо нь цаашдаа тэдний хэрэглээний явцад уугуул иргэдийн хувь шинж чанарын нэг элемент болох боломжтой гэдгийг энэ удаагийн илтгэлд хэлмээр байна.
Нөгөө талаар Гватемалын уугуул иргэдийн судалгаагаар дагнаж ирсэн сонгодог хүн судлалын загварт бүс нутгийн судалгааны нэгж болгож, бас засаг захиргааны хамтын ажиллагааны байгууллага болгон хот муж тосгодтой тэнцэх засаг захиргааны нэгжээр авдаг чиг хандлагад өөрчлөлт орохгүй байдал ажиглагдсаар байна.Америкийн хүн судлаач эрдэмтэн Сол Такс(Tax 1937)-ийн татварын онол болоод түүний онолыг үргэлжлүүлэн судалсан Эрик Вольф(Хаалттай хамтыннийгэмлэг)нарын онолыг Накада Хидэки(2013) түүхэн үечлэлийн судалгаа хийж уугуул иргэдийн хамтын ажиллагааны нийгэмлэг болох засаг захиргааны нэгжийг дэвшүүлсэн. Би ч гэсэн засаг захиргааны нэгж нь энэ чиглэлийн судалгааны обьектын үндсэн нэгж болно гэж үзэж байна. (Икэда 2012) Уугуул иргэдийн бүлэглэл нь засаг захиргааны нэгжид харьяалагдах хэмжээний овог аймагтай таарч нийлэхгүй бөгөөд Anthony.D.Smith-ийн хэрэглэсэн нэр томьёогоор илэрхийлбэл мамү мая гэж зааглан нэрлэбэл зохино. Anthony.D.Smith энэ нэр томьёог илтгэлдээ хэрэглэснээс улбаалаад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн янз бүрийн хөдөлгөөний үр дүнд улам өргөн дэлгэр хэрэглэгдэх болсон гэж үзэж байна.
Би яг 26 жилийн өмнө 1987 оны сүүлээс 1988 оны эхэн хүртэл Вэвэтнанго мужийн Күчюматан өндөрлөгийн баруун хэсэгт суурьшдаг мамү нарын нутагт анх очиж, хоёр сар орчим амьдарсан. Улмаар өмнөд хэсгийн хөрш мужид байрлах Шэрамдорэ өндөрлөгийн Сан Маркос мужид байдаг мамү нарын өөр нэг нутагт очиж, харьцангуй урт хугацаанд мамү нарын ахуй амьдрал хэл соёлын талаар сонирхож ирсэн. 1982 оны 3 сард төрийн эргэлт хийж Бенедект Лукас Гарсия ерөнхийлөгчийг унагасан цэргийн зөвлөлийн Лиос Монт генерал энэ хотод цэргийн харгислал явуулснаас хойш 5 жил өнгөрсөн ч хүмүүс тэрхүү цэргийн дарангуйллаас үлдсэн сэтгэл санааны дарамтаас салж чадаагүй бөгөөд оршин суугчид нь гадаадын иргэдтэй маш чимээгүй болгоомжтой харьцдаг байсан. Түүхээс үзвэл, гадаадын иргэдтэй ярих нь бүү хэл, нутаг нэгтнүүд хоорондоо харьцахдаа ч их болгоомжилдог байсан байна. Мөн үүнтэй холбож хэлэхэд энэхүү цэргийн харгислал болсон 1982 онд НҮБ-ынэдийн засаг нийгмийн удирдах зөвлөл (ECOSOS)-ийн уугуул иргэдэд хандсан нийгмийн ялгаварлан гадуурхахтай холбоотой илтгэлээс болоод НҮБ-ийн хүний эрхийн комиссын удирдлаган доор уугуул иргэдийн ажил эрхлэлтийн асуудал хариуцсан хороо(WGIP, 1982-2006)-гхүртэл байгуулж байсан.(Study of the problem of discrimination against indigenous populations, Economic and Social Council Resolution 1982\34).
Би энэ үед
(1987-1988) дотоодын дайнд амь үрэгдсэн нэгэн цэргийн гэр бүлтэй маш
дотносоод байлаа. Дөрвөн хүү хоёр охинтой бөгөөд тэр үед бэлэвсрээд
байсан ээжийнхээ гэрт амьдарч байсан хуримлаад удаагүй бүсгүйн хүү
болон түүний эрэгтэй дүүтэй онцгой дотно найзын харьцаатай болсон байв.
Танилцаад шууд л залуу хосын охины загалмайлах ёслолд оролцож, бид ураг
төрлийн харьцаатай болов. Миний загалмайлсан тэр охин өдгөө 26 настай,
нөхөртэйгөө Америкт танилцаж гэрлээд одоо Калифорни мужийн
Оакландад амьдарч байна. Тухайн үед 20 настай, нутагтаа бага сургуулийн
багш байсан миний загалмайлсан өвөө Доминго 1945-1947 онд нутагт нь
судалгааны ажил хийж байсан угсаатны зүй судлаач Мауд Оакес (Maud Oakes
1903-1990) The two crosses of Todos Santo: survivals of Mayan religious
ritual{1951} –ийн туслахуудын нэг байлаа. Домингогийн хүү буюу миний
аавын бага насны зураг энэ номын зурагнууд дотор байна. Энэ
зургийг алдартай гэрэл зурагчин Ханс Намуф авсан бөгөөд тухайн үед
Оакестай хамт Испаний иргэний дайнд явсан юм. Зурган дээрх хүү буюу
миний аав удалгүй насанд хүрээд иргэний дайны үед арми ирэхийн өмнө
хэсэг хугацаанд хотыг эзлээд байсан засгийн газрын эсрэг үйл
ажиллагаатай бүлэг болох EGP(Ejercito Guerrillero de los Pobres)-ийн
цэргүүдэд шөнө дунд баригдсан бөгөөд маргааш өглөө нь Милпа гэдэг
газраас цогцсыг нь олсон гэдэг.
Би 1988 оны судалгааныхаа сүүлээр уугуул иргэн болох мая хүнтэй хамт чияапас нартай танилцахаар San Cristobal de las Casas-ыг зорилоо. Хот орох замд байдаг тухайн үед ажиллаж байсан өөрийгөө хамгаалах цэргийн ангийн шалган нэвтрүүлэх өнгөрч, Күчюматан өндөрлөгийн замд автобус хурдаа нэмэхэд тэр эхнэрийнхээ хийж өгсөн ганган хээнцэр үндэсний хувцсыг тайлж, энгийн хүрэм өмслөө. Мексикийн хилээр ороходindio хүн гэж бодож магадгүй, Вэвэтнангогийн хот учир эрлийз латинууд ялгаварлан гадуурхдаг. Тиймээс уугуул иргэд бүгд хувцсаа сольдог. Харин хөрш Сан Жуан хотынхон уламжлалт соёл заншлаа хамгаалах үүднээс хувцсаа сольдоггүй гэж тэр хэлэв.
Ийнхүү хувцсаа солин, хил давж, Чияапаст хүрч ирэхэд замын хажуугаар байрласан Мексикийн дүрвэгсдийн хуарангийн байцаалтанд япон хүн болох миний бие өртөж, хажууд сууж явсан түүнийг нутгийн мексик хүн хэмээн бодож биеийн байцаалтыг нь ч шалгалгүй өнгөрүүлэв. Гватемалын биеийн байцаалттай хүнийг Чияапаст орохыг хориглодог гэнэ. Хагас өдрийн дотор зорьсон газар Санкрис хотод хүрлээ. Яг тэр үед Чияапасын Сан Жуан хотод “Cuaresma” хэмээх багт наадам болж байсан тул бид үзэж сонирхохоор явлаа. Хотын хаалган дээр наасан indio хүн камер барьсан гадаадын хүнийг хороосон тухай мэдээллийг гайхан уншиж, өөрийнх нь нутгийн христийн сүм цементэн шалтай байдаг бол эндхийн христийн сүм эртний маячуудтай адил нүцгэн газраараа байгааг үзээд өөрийнх нь улс ёс заншлаа хэрхэн гээж байгаа тухай болон хот руу нь дайрсан цэргийн довтолгоо, гал түймэр зэргээс олон зуун хүн үхэж үрэгдсэн тухай надад ярив. Энэ үе бол 1988 оны өвөл байлаа.(invierno)
Түүнээс хойш 5 жилийн дараа буюу 1990 оны эхээр хотын байдал эрс өөрчлөгдсөн. Коёотэ гэдэг брокерийн ачаар Хойд Америкт дүрвэсэн төрөл садныхаа явуулсан долларыг авч, эв найртай амьдрах боломж нэмэгдэж, дахин дэлгэрсэн олон үндэстний аялалаар дамжин хот эдийн засгийн хувьд өмнө байгаагүйгээр сэргэсэн юм. Тэр үеэс л гадаадын хүмүүст өөрсдийгөө уугуул иргэд буюу мамү ястан гэдгээ чөлөөтэй илэрхийлж чадахаар болсон билээ.
Шинэ эх газар
нээсний 500 жилийн ой буюу1992онд Лигоберт Минчю Нобелийн энх тайвны
шагнал хүртэж, түүнээс хойш НҮБ-ийн уугуул иргэний 10 жил (1994-2004)
–ийн ой болсон. Уугуул иргэдийг олж нээсний 500 жил бол хүнд хэцүүг
даван туулсан он цаг байсан тухай хожим багш болсон уугуул иргэд үр
хойчдоо заах болсон. Миний найз гадаадын иргэдэд испани хэл заах төсөл
эхлүүлэв. Тэрхүү төсөлд оролцож, гэрээ байгуулсан хотын иргэд цагаан
арьст жуулчдад байраа түрээслүүлж, хоол хүнсээр хангаж байсан бөгөөд
энэ нь өөрсдийнх нь ахуй амьдралд нэмэр болж байгаад баяртай байлаа.
Мөн цагаан арьст хүмүүст уугуул иргэдийн зан ааш, онцлог шинжийн
талаар тайлбарлаж ойлгуулах болов. Өөрсдийнх нь нэрлэсэн indio
гэдэг нэрээс улс төрийн хувьд алдаагүй испани хэл болох “уугуул иргэд”
буюу indigena гэдэг нэр томьёог хэрэглэх болсон. Тэр үед олон үндэстний
аялалыг судалж байсан миний тэмдэглэлд зочид буудал болон амралтын
газрын эзэд, цагаан арьст хүмүүс уугуул иргэдтэй найз болохыг хүсдэг
байсан тухай бичсэн хэд хэдэн жишээ байна.
Байнга өөрчлөгдөх эдийн засгийн нөхцөл байдал нь уугуул иргэдийн анги давхрагын байдал, хүйсийн тэгш эрхийн асуудал, уламжлалт соёл зэрэгт нөлөөлж, уугуул иргэд хоорондооэн тэнцүү өрсөлдөх, хамтран ажиллах зэргээр янз бүрийн шинэ харилцаа үүссэн гэж хэлж болно. Домингатай холбоотой дараах яриа бол түүний нэг нийтлэг жишээ юм. (Икэда 2005)
Доминга бол энэ хотынхны дунд эрч хүчтэй, ажил хэрэгч гэдгээрээ нэрд гарсан эмэгтэй юм. Доминга энэ судалгааг хийх үед 39 настай байлаа. Тэрбээр жуулчдын дунд нэрд гарсан зочид буудлын эзэн бөгөөд 5 жил ажиллуулж байгаа юм. Бичиг үсэггүй боловч уран сайхан яриагаараа хотын иргэд болон гадаадын жуулчдыг татдаг, буудал эрхэлж олсон мөнгөө олон нийтийн янз бүрийн ажилд хандивладаг байлаа. Доминга бүх эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болсон эмэгтэй байсан бөгөөд энэ хотын зочид буудлуудын бүрхэг харанхуй умгар өрөөнд өнгө үзэмж нэмэн, саруулхан том цонх, өргөн тагттай болгон өөрчилсөн. Нутгийн индиан бүсгүйчүүдийн уламжлалт гар урлалын бүтээлийг буудлынхаа цэцэрлэгт дэлгэн, үзэсгэлэн худалдааг явуулах санааг хүртэл сэдэж байв. Эмэгтэйчүүдийн байр суурийг дээшлүүлэх, ядуу зүдүү амьдралаас болж Америк явах залуусыг барьж тогтоохын тулд өөртэйгөө адил жуулчдыг сайхан хүлээн авч, зочлох нь чухал гэж тэр боддог байлаа. Ригоберт Менчю Нобелийн энхтайвны шагнал хүртсэн явдал, индиан бүсгүйчүүдийн нийгэм дэх байр сууриа дээшлүүлэхийн төлөөх хөдөлгөөн зэрэг эмэгтэйчүүдийн нийгэмших үйл явцын үймээн дунд Доминга байр сууриа олж чадсан юм. Хот даяар индиан бүсгүйчүүд санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадлаа гэсэн цуу яриа дэгдэж байлаа.Түүнээс гадна адилхан бизнес эрхэлдэг хүмүүсийн зүгээс Домингагийн нэр төрийг унагах гэсэн янз бүрийн оролдлогууд гарч байлаа. Үүнд, зочдын анхаарлыг хүчээр татах, нутгийн гар урлалын бүтээгдэхүүн зарах, энэ хотын эмэгтэйчүүдийн өөртөө хэт итгэлтэй бардам зан гэх зэрэг урьд өмнө гарч байгаагүй хачин сонин үйлдлүүд багтаж байна.
Миний бие 2004 онд Улсын үндэсний музейд зохион байгуулагдсан Маргарет Мийдийн дурсгалд зориулсан симпозиумын “Орчин үеийн хүн судлалын ухааны нийгэм дэх хэрэглээ” гэсэн хэсгийн дундуур Домингагийн талаар танилцуулав. Доминга бол энэ хотын дотоодын дайны дараах дурсамжтай холбоотой Оливиа Карресциагийн(Olivia Carrescia(Dir), “Todos Santos:The surviviors”, First Run\ Icaarus Films, 1989. дурдатгал кинонд нүүрээ халхалсан эмэгтэйн дүрийг бүтээсэн бөгөөд энэ үед буудлын ажлаа хараахан эхлээгүй байсан гэж бодож байна. Доминга энэ хотод цэргүүд ирэхээс жил гаруйн өмнө зураг авалтаа хийсэн продюссер Карсиагийн анхны баримтат кинонд (Olivia Carrescia(Dir), “Todos Santos:Cuchumatan:Report from a Guatemalan Village”, First Run\ Icaarus Films, 1982.) шинэ цаг үеийн залуу эмэгтэйн дүрийг бүтээсэн. Түүнээс хойш 7 жилийн дараа 1989 оны бүтээлд 1982 оны цэргийн дарангуйлал, хүчирхийллийн үед дотоодын дайнд амиа алдсан хүний дүрд тоглосон.
“Бид ямар хүмүүс юм болоо?” гэсэн байр сууринаас мамү нарын хувийн
ухамсарыг нээж ольё гэвэл тэднийг гадна талаас нь тодорхойлох гэсэн
нөхцөл байдлын эсрэгцэл дундаас энэ ойлголт гарч ирж байгааг мэдэж
болно. Уугуул иргэдийг тодорхойлох маягийн үзэгдэл ч юмуу, хэрэг явдал
зэрэг нь тодорхой тогтсон өгүүлбэрийн бүтцийг дахин утгачлан
байрлуулахтай адил санагдана. Мэдээлэгч судлаач хоёрын харилцаан дээр
тулгуурлаж байж л үүнийг ойлгоно.Түүхээс үзвэл, бид байнга давтагдах ам
дамжсан түүхийг сонсох бүрдээтухайн нутгийн хүмүүсийн хамгаалж байгаа,
эсвэл хамгаалах ёстой гэж бид итгэж, ярилцах бүрдээ түүхэн үйл
явдлуудыг ар араас нь холбон эргэцүүлдэг. Өөрөөр хэлбэл, түүхэн
дурсамжийн холбон бодох тоглоом тоглох мэт үйл явц нь зайлшгүй чухал
юм. Мамү нарын албадан хөдөлмөр эрхлэх журам (1934) болон өнөөг хүртэл
үргэлжилж байгаа улирлын чанартай ажил эрхлэлт гэх зэрэг, колони
нутагт төрсөн цагаан арьстан буюу “эзэд” испаний булаан эзлэгчдээс хар
хөрөнгө өвлөхийн зэрэгцээ нутгийн иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байсан
гэж хэлж болно. Уугуул иргэдийн бослогод оролцогчийн төлөөлөл болж
Испаний булаан эзлэгчдийн гарт 1524оны 2 сард амь үрэгдсэнТекүн Үман нь
маш нөлөө бүхий байсан бөгөөд маячуудын дундаас төрсөн баатар гэхээсээ
илүү Гватемалын үндэсний баатар гэдгээрээ алдартай. Нөгөө талаар уугуул
иргэдийн тоог цөөрүүлж байгаа тархсан өвчин, христийн сүмээс явуулж
байгаа татвар хураах, тэрс үзэлтнийг байцаах, хууль бусаар архи
үйлдвэрлэхийг хориглох зэрэг нь ихэнхдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан.
Гэвч багш болсон уугуул иргэд энэ маягаар өөрсдийн хавчигдаж байсан
түүхийг ойлгож ухаарч, сургуулийн боловсролд сурах бичиг хэрэглэдэггүй
явдал ч байсан.
1990 оны сүүлээр шинэ либериал эдийн засгийн үед хамгийн шилдэг ажиллах хүч гэгдэж, бусад латин америкчууд ялангуяа мексикчүүдээс ч сайн ажиллаж байсан Гватемалын уугуул иргэдийн талаар би олонтаа сонсож байлаа. Энэ бол уугуул иргэдийн талаархи таагүй ойлголт, тааламжгүй үнэлгээ өөрчлөгдсөний нэг жишээ юм.Гватемалын хоёр дахь хот Хела хотын захад зам дагуу Текүн Үманы агуу хөшөөтэй хамт Хойд Америк луу дүрвэх ажилчдын хөшөө ч баригдаж байна. Миний найз Сан Маркос, энэ хөшөө бол өөрсдийнх нь нутаг нэгтэн indigena-ийн хууль бусаар цагаачлахыг загвар болгосон зүйл бөгөөд одоогийн бидний хувьд Текүн Үман гэдгийг бахархалтай хэлж байна.
Ахуй амьдралынхаа төлөө гар урлалын бүтээгдэхүүн урлаж ирсэн
эмэгтэйчүүд дотоодын дайнд ихээхэн хохирол амсаж, дайны дараа дахин хөл
дээрээ босохын тулд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хамтын
нийгэмлэгийн гишүүн болохын зэрэгцээ улмаар нийгмийн сэргээн босголтын
төлөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болсон. Эдгээр эмэгтэйчүүдийн
хүүхдүүд Гватемал хот болон Хела хотод Хятад Солонгосын хөрөнгө
оруулалттай оёдлын үйлдвэрт ажиллах болсон. Уугуул иргэд үр хойчдоо
хичээнгүй нямбай ажиллажбатлан даагчийнхаа итгэлийг олох хэрэгтэй гэж
сургадаг байв. Гватемалын уугуул иргэд английн пенни (Sol Tax) болон
америк долларыг хатуу шаардах пролетаруудын томоохон өөрчлөлтийн явцыг
би анзаарсан.
Би энэхүү Күчюматан нутгийн хөөсөн эдийн засгийг удирдсан хүмүүсийн дайны дараа хуучирсан бүдүүлэг зуршил болсон арга барилаа хэрхэн хаяж, санхүүгийн шинэ арга барилыг эзэмшсэн тухай болон эдийн засгийн даяарчлалд гайхмаар хялбархнаар нэгдсэн тухай санааг нутгийн судалгааны сэтгүүлд гарсан илтгэлдээ дурдсан билээ.(Ikeda 2000)Гэвч энэ санаа нь нэгэн шинжээчийн уурыг санаандгүй хүргэсэн бололтой. Шинжээчийн бодлоор, миний тайлбар нь дайны дараах Японы эдийн засгийн өсөлтөнд дайны гамшиг зохих хэмжээгээр хэрэгтэй байсан гэсэн тайлбартай адилхан мэт болж уугуул нутгийн эдийн засгийн хөгжлийн өсөлтөнд эерэгээр нөлөөлсөн тул хот тосгодыг бусниулсан армийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн мэт болжээ гэж шүүмжлэгдсэн юм. Санхүүгийн арга барил нь соёл урлагийн ертөнцөөс биш харин улс төрийн ертөнцөөс хамааралтайгаар хувирч өөрчлөгддөг болохыг тодорхойлж өгсөн. Тэгээд илтгэлд дурдсаны дагуу хотын иргэд ашиг олохын тулд нүдээ улайтал ажиллах өөрсдийгөө гайхахын зэрэгцээ тэрхүү нийгмийн дүр төрхийг өгүүлсэн төдий юм. Уугуул үндэстнийг Гватемалын улс төрийн дарангуйллын хохирогч болсон гэж үзэж байгаа шинжээч болон тэрхүү “гэнэтийн хувь тавилан” –ийн золиос болсон хүмүүс дарангуйлал хүчирхийллийн дараа хэрхэн шинэ эдийн засгийн субьект болон өөрчлөгдөж байгааг ажиглах бид хоёрын үзэл бодол дэндүү зөрүүтэй байлаа. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч өнөөдөртэй золгожээ. Күчюматан хотод удаан хугацааны дараа айлчлан ирсэн зочид буудлын эзэд гадаадын жуулчдын тоо цөөрсөн шалтгааныг 2000 оны 5 сард болсон Япон жуулчид болон Гватемал жолоочийн хүн амины хэрэгтэй холбоотой гэж үзэж байна. Гэвч үнэндээ бол 2007 оноос эхэлсэн Америкийн орон сууцны зээлийн хямрал, 2009 оны Гватемалын санхүүгийн хямралууд нөлөөлсөн гэж бодож байна. Мөн тэр үеэс шөнийн болон өглөөний гэр бүлийн машин, автобусны ирэх очих цагийг отсон хулгай дээрмийн хэргүүд ар араасаа хэвийн үзэгдэл мэт гарах болсноос шалтгаалаад энэ нутгийг зорих жуулчдын тоо багассан гэж үзэж болно.
Шинэ мянган эхэлсэний дараа ч хар тамхины асуудал болон гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Нийгмийн ийм тогтворгүй нөхцөл байдалд 2012 оны 10 сард баруун бүс нутгийн тариачдын бослого гарсан бөгөөд түүнийг дарах гэсэн цагдаа нарын тэмцлийн үр дүнд олон хүн хохирсон билээ.Энэ тэмцэл уржнан жил сонгуулиар ялж гарч ирсэн ерөнхийлөгчийн удирдлаган дор явагдсан юм. Уг ерөнхийлөгч өмнө нь цэргийн хүн байсан. Өнгөрсөн долоо хоногт Япон-Латин америкийн судалгааны нийгэмлэгийн хурал дээр миний зохион байгуулсан хэлэлцүүлгээр улс төрийн үйл явцын загвар дээр уугуул үндэстэн болон улс орны харилцааны талаар мэтгэлцсэн улс төр судлаач эрдэмтэн, аливаа асуудлыг шийдэхдээ ул суурьтай хүлээцтэй хандахгүй бол дарангуйллыг дарангуйллаар хариулах гэсэн “муу” эргэлтэд орчихвий гэсэн онцгүй таамаглал дэвшүүлсэн. Уугуул үндэстэн улс орон хоёрын харилцан дарангуйлал нь уугуул үндэстний улс төрийн эрх, ноёрхлыг шаардах хүслийг улам нэмэгдүүлэх боломжтой юм. Засгийн газар НҮБ-ийн хөрөнгө оруулалтыг хүчээр зогсоох зэрэг сөрөг арга хэмжээ аваагүй ч миний таамаглаагүй улс төрийн өөр нөхцөл байдал бий болно гэж найдаж байна. Учир нь 2002 оноос хойш бүс нутаг бүрд өөрөө өөрийгөө захирах эрх өгөх аргыг хэрэгжүүлсэний үндсэн дээр өөрийгөө удирдахтай холбоотой хөдөлгөөн идэвхжиж, ардчилсан үзэл дэлгэрч, засгийн газарт холбогдох асуудал бүс нутагт ч гэсэн байнга сонсогдох түгээмэл сэдвийн нэг болж байгаа юм. Бүс нутгийн өөртөө засах эрх гэдгээр бид ямар хүмүүс вэ, өөрсдийнхөө хүчээр юу хийж чадах вэ, юу хийх ёстой вэ гэх мэт баруун европын соён гэгээрүүлэх үзлийг Гватемалд дэлгэрүүлэх гэсэн боловч тэдгээр нь ашигт малтмалын боловсруулалтыг эсэргүүцсэн хөдөлгөөн, орон нутгийн зөвлөлгөөн мэтийн үзэл бодлоо илэрхийлэх гэсэн хувийн шинж бүхий нөхцөл байдлаас болоод олон янзын өөрчлөлттэй тулгарч байгаа юм. (Ikeda a 2012, Ikeda b 2012)
Уугуул үндэстэн буюу (indigenous) гэдэг үгийг анх уугуул иргэд өөрсдөө биш хайгуулчид болон булаан эзлэгчид хэрэглэсэн гэсэн яриа байдаг. Тухайн үед оролцож байсан хүний ярианаас үзвэл, агуулга өөрчлөгдөх болон дахин зөвшөөрөх гэсэн ухагдахуун энэ нэр томьёонд тохирохгүй болов уу. Эсрэгээр тайлбарласан хэллэг боловч уугуул иргэн гэдэг ухагдахуун нь энэ төрлийн “өөрчлөгдөхгүй” гэсэн ерөнхий болон үндсэн шинж чанарыг агуулж байвал гадны дарамт шахалтанд орохгүй, эсэргүүцэх чадварыг эзэмших боломжтой ч болно. НҮБ-ээс гаргасан уугуул үндэстний бүхий л эрхтэй холбоотой тунхаглал(Declaration on the Rights of indigenous Peoples, 2007)-д дэлгэрэнгүй тодорхойлолт маягийн зүйл байхгүй юм. Өнөөг хүртэл уугуул үндэстний эрх зөрчигдөж ирсэн түүхэнд тулгуурлан, хэдийгээр маш олон тооны хориотой заалт орсон ч, уугуул үндэстэн гэдэг нэр томьёоны тодорхойлолтыг үл тоомсорлосон ч, хүний эрхийг бодитойгоор хамгаалах ажиллагааг яаравчлах шаардлагатай байгаа юм биш үү.
Уян хатан бодлого барьж зохицвол ялна, ялах боломжтой гэсэн сайхан үг
шивнэх даяарчлалын сүр хүчтэй давуу нөхцөл байдалд уугуул иргэдийн сайн
сайхны төлөө сэтгэлээзориулах хүн судлаач эрдэмтэд энэхүү “эсэргүүцэл”
гэдэг бодит ухагдахуунд татагдах бизээ. Гэсэн ч мамү ястныг харьцангуй
удаан хугацаанд ажиглаж ирсэн би, энэхүү эсэргүүцлийн субьект нь аливаа
үйл явдлыг сохроор эсэргүүцэх бүлэг биш гэж бодож байна. Чанга хатуу,
хуучныг баримтлагч мэт харагдах үе байхад уян хатан, хүлээцтэй хүн мэт
бодогдох үе ч байна. Дотооддоо болон олон улсын нөхцөл байдал дунд, бас
өөрийнхөө бүлгийн харьяалагдаж байгаа улс оронтой, өнөө үеийн мамү
ястан хэмээх уугуул үндэстний бүлэг нь өөрсдийнхөө түүхэн үечлэлийг
ойлгож, тайлбарлаж, сайжруулж, дахин шинэчилж байна. Indio гэдэг
нэрнээс indigena гэдэг улс төрийн хувьд зөв нэр томьёог хэрэглэх
болж, “мая, мамү” хэмээн нэрлэгдэх болсон өнөө үеийн тухай ярилаа.
Дээрх бүхэн нь энэ удаагийн илтгэлийн гол санаа бөгөөд үзэл баримтлал
болгоогүй, зөвхөн миний сэтгэгдэл төдий зүйл юм.
Copyright Mitzub'ixi Quq Chi'j, 2013